ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, “Оросын “цөмийн гурвал” хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүнтэйгээр байлдааны үүргээ гүйцэтгэж эхэлсэн” гэж мэдэгдсэн тухай Оросын төрийн өмчит РИА Новости агентлаг мэдээллээ.
Тодруулбал, “Стратегийн пуужингийн хүчин, Умард болон Номхон далайн флотууд, алсын тусгалын нисэхийн командлалын штабуудын жижүүрийн ээлжүүд хүчитгэсэн бүрэлдэхүүнтэй байлдааны үүргээ гүйцэтгэж эхэллээ” гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Эх сурвалж: Varlamov news