ОХУ 36 орны агаарын тээврийн компаниудад хориг тавьснаа зарлалаа

ОХУ 36 орны агаарын тээврийн компаниудад хориг тавьснаа зарлалаа

Украин руу түрэмгийлсний хариуд ОХУ-ын агаарын тээврийн компаниудад дэлхийн улс орнууд хориг арга хэмжээ аваад байсан. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын агаарын тээврийн компаниудыг өөрсдийн агаарын орон зайд нэвтрэхийг хориглоод байсан юм.

Тэгвэл үүний хариу болгож ОХУ 36 орны агаарын тээврийн компанийн нислэгийг хориглолоо. Хоригт Их Британи, Герман, Испани, Итали, Канад тэргүүтэй орон багтаж байна.

Европын холбооноос Оросын эзэмшилд буй, Оросын бүртгэлтэй нисэх онгоцыг гишүүн орны агаарын орон зайд нэвтрэхийг хориглох шийдвэр гаргасан. Үүний хариу болгон ОХУ уг шийдвэрийг гаргасан хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

Эх сурвалж: BBC