“Украиныг цэрэггүйжүүлсэн тохиолдолд зохицуулалт хийх боломжтой гэж В.Путин онцлов” гэж  Кремль мэдэгдэв

“Украиныг цэрэггүйжүүлсэн тохиолдолд зохицуулалт хийх боломжтой гэж В.Путин онцлов” гэж Кремль мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч Э.Макрон өнөөдөр /2022.02.28/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай, дараа нь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй тус тусад нь ярилцсан талаар CNN агентлаг мэдээлсэн. Энэ үеэр Э.Макрон В.Путинтэй хийсэн яриа нэг цаг 30 минут үргэлжилж, Э.Макрон "Гал зогсоох хэлэлцээрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай" гэж шахаж байгаагаа мэдэгдсэн гэж буй.

Тэгвэл В.Путин Э.Макронтой хийсэн ярианы талаар Кремль дараах мэдээллийг гаргажээ. Тус мэдээлэлд, “ОХУ-ын аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхол, тэр дундаа Крым дахь Оросын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Украиныг цэрэггүйжүүлэх, деазизаци хийх, төвийг сахисан байдлыг хангах зэрэг асуудлыг ямар ч болзолгүйгээр харгалзан үзсэн тохиолдолд зохицуулалт хийх боломжтой гэж В.Путин онцлон тэмдэглэв.

Үүний зэрэгцээ Оросын тал Украины төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхэд нээлттэй бөгөөд энэ нь хүссэн үр дүнд хүргэнэ гэж найдаж байгааг тэмдэглэв.

ОХУ-ын Зэвсэгт хүчин энгийн иргэдэд заналхийлдэггүй, иргэний объектод цохилт өгөхгүй байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч онцгойлон анхааруулсан. Гэтэл Украйны үндсэрхэг үзэлтнүүд энгийн иргэдийг “амьд бамбай” болгон ашиглаж, орон сууцны хороололд зориудаар цохилт өгөх зэвсгийн систем байрлуулж, Донбассын хотуудыг их буугаар буудаж, аюул заналхийлж байна” гэжээ.

Эх сурвалж: Varlamov news