В.Зеленский Украиныг Европын холбоонд элсүүлэх өргөдөлд гарын үсэг зуржээ

В.Зеленский Украиныг Европын холбоонд элсүүлэх өргөдөлд гарын үсэг зуржээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.02.28/ "Европын холбоонд Украиныг яаралтай элсүүлэхийг" хүсэж, мэдэгдэл хийсэн.

Тэрээр,"Бид Европын холбоонд хандаж, Украиныг шинэ журмаар яаралтай элсүүлэхийг уриалж байна. Бидэнтэй хамт байгаа түншүүддээ бид талархаж байна. Гэхдээ бидний зорилго бол бүх Европчуудтай хамт байж, тэдэнтэй эн тэнцүү байх явдал юм. Бид үүнийг хүртэх эрхтэй гэдэгт итгэлтэй байна. Энэ боломжтой гэдэгт би итгэлтэй байна" гэсэн билээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский Украиныг Европын холбоонд элсүүлэх өргөдөлд өнөөдөр /2022.02.28/ гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: Varlamov news