660 мянга гаруй хүн Украиныг орхин дүрвэсэн гэж  НҮБ-аас мэдэгдлээ

660 мянга гаруй хүн Украиныг орхин дүрвэсэн гэж НҮБ-аас мэдэгдлээ

Зургаан хоногийн өмнө Орос түрэмгийлснээс хойш Украинаас дүрвэсэн хүмүүсийн тоо шинэчлэгдсэн байна. Тодруулбал, НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр сүүлийн хоногуудад нийт 660 мянга гаруй хүн голдуу хүүхэд, эмэгтэйчүүд Украин улсаас дүрвэсэн гэж мэдээлжээ. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Мантоо, “хүмүүс Польш руу нэвтрэх гэж 60 цаг хүлээсэн, Румыний хил дээр 20 км урт дараалал үүссэн” гэж мэдээлжээ.