ШУУРХАЙ: Харьков хот руу буудах үеэр Энэтхэгийн оюутан амь үрэгджээ

ШУУРХАЙ: Харьков хот руу буудах үеэр Энэтхэгийн оюутан амь үрэгджээ

Оросын арми Харьков хот руу буудсаны дараа амиа алдагсдын дунд Энэтхэгийн оюутан байсан гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам (MEA) өнөөдөр /2022.03.01/ мэдэгдлээ.

Энэ талаар Энэтхэгийн Гадаад хэргийн яамны А.Багчи "Өнөө өглөө /2022.03.01/ Харьков хот буудлагад өртөх үеэр Энэтхэгийн оюутан амиа алдсан явдалд бид гүнээ харамсаж байна. Яамнаас түүний ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна" гэжээ.

Мөн тэрээр, “Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Орос, Украины Элчин сайд нартай утсаар холбогдож "Энэтхэгийн иргэдийг яаралтай аюулгүй нэвтрүүлэхийг шаардаж байгаагаа дахин илэрхийлнэ" гэжээ. Одоогийн байдлаар Энэтхэгийн 9 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол "илээд олон тооны иргэд Украинд аюулгүй газарт байгаа гэсэн юм.

Эх сурвалж: CNN