Их Британи "Оростой холбоотой хөлөг онгоцыг өөрийн боомтуудад нэвтрүүлэх"-ийг хориглов

Их Британи "Оростой холбоотой хөлөг онгоцыг өөрийн боомтуудад нэвтрүүлэх"-ийг хориглов

Тээврийн нарийн бичгийн дарга Г.Шаппс хэлэхдээ, Их Британи улс “Оростой ямар ч холбоотой” хөлөг онгоцыг өөрийн боомтод нэвтрүүлэхийг хориглосон хууль баталсан гэж мэдэгджээ.

Тодруулбал, тэрээр твиттер хуудастаа, “Лондонгийн Гадаад хэргийн яаманд бид дөнгөж сая Оростой холбоотой ямар ч хөлөг онгоцыг Британийн боомт руу нэвтрүүлэхийг хориглосон хуулийг баталсан анхны улс боллоо" гэж бичжээ. Мөн Г.Шаппс Гадаад хэргийн яамны сайд Ж.Слеверлитэй авахуулсан зургаа нийтлэхдээ бусад улс орнууд “Украиныг дэмжих”-ийг уриалжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө