ВИДЕО: Купянск хотод Оросын цэргүүд орж ирэхэд иргэд нь жагсаал хийж, эсэргүүцжээ

ВИДЕО: Купянск хотод Оросын цэргүүд орж ирэхэд иргэд нь жагсаал хийж, эсэргүүцжээ

Харьков мужийн Купянск хотод өнөөдөр /2022.03.01/ Оросын цэргүүд орж ирсэн байна. Энэ үеэр иргэд хотын захиргааны байр дээрээ жагсаал хийж, Украины далбааг барьж, "Купянск - Це Украин" гэж хашгирч байжээ.

Харин Оросын цэргийнхэн уриа лоозонгийн хариуд агаарт буудсан тухай Varlamov news мэдээллээ. Мөн ОХУ-ын техник хэрэгсэлд хэрэглэдэг Z тэмдэгтэй автомашин руу жагсагчид дайрсан байна. Купянск хотын дарга өмнө нь эх орноосоо урвасан хэргээр саатуулагдаж байсан бөгөөд түүнийг Оросын цэргүүдийг хот руу ороход тусалсан гэж мэдээлж байгаа аж.

Эх сурвалж: Varlamov news