ВИДЕО: Киев хотын телевизийн цамхагт пуужингийн цохилт өгсний улмаас 5 энгийн иргэн амь үрэгдсэн гэв

ВИДЕО: Киев хотын телевизийн цамхагт пуужингийн цохилт өгсний улмаас 5 энгийн иргэн амь үрэгдсэн гэв

Өнгөрөгч шөнө Украины бүс нутагт ямар үйл явдал болж өрнөсөн талаар ВВС агентлаг тоймлон хүргэжээ.

Өчигдөр Киев хотын телевизийн цамхаг Оросын арми пуужингийн цохилт өгч, улмаас их хэмжээний утаа гарч байгаа талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарсан. Тэгвэл энэ үеэр тав гаруй хүн амиа алдсан талаар Украины албаны хүмүүс мэдэгджээ.

Мөн Украины хоёр дахь том хот болох Харьковт халдлага болж, Эрх чөлөөний талбай орчим 10 энгийн иргэн амиа алдсан байна. Хиймэл дагуулаас авсан зургаас харахад Украины хотууд, тэр дундаа Киевт хурцадмал байдал үүсээд байгаа. Тодруулбал, нийслэлийн ойролцоо 60 гаруй км урт үргэлжилсэн Оросын асар том хуягт цувааг хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт харуулжээ. Үүнээс Оросын арми энгийн иргэд рүү дайрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.

ВИДЕО:

Эх сурвалж: BBC