Европын парламент “Украинд Европын холбоонд нэр дэвшигчийн статус” олгохыг уриалжээ

Европын парламент “Украинд Европын холбоонд нэр дэвшигчийн статус” олгохыг уриалжээ

Европын парламент мягмар гараг /2022.03.01/-т тогтоол баталж, Европын холбоо /ЕХ/-ны байгууллагуудыг “Украинд ЕХ-ны нэр дэвшигчийн статус” олгохын төлөө ажиллахыг уриалжээ. Мөн Европын холбооноос ОХУ-ын эсрэг "хатуу хориг арга хэмжээ" авахыг шаардсан уг тогтоолыг Европын парламентын 637 гишүүн дэмжсэн байна.

Мөн Европын парламентын гишүүд ОХУ-ын эсрэг ЕХ-ны санхүүгийн хориг арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх ёстойг онцлоод "Оросын бүх банкуудыг Европын санхүүгийн системээс хааж, Оросыг SWIFT системд оруулахыг хориглох хэрэгтэй" гэж мэдэгдэв.

Тодруулбал, "ЕХ-ны хориг арга хэмжээг хурдан баталсныг гишүүд нь сайшааж Оросын эдийн засаг, аж үйлдвэрийн баазыг стратегийн хувьд сулруулахад чиглэсэн илүү өргөн хүрээтэй хязгаарлалтын арга хэмжээ авахыг хүсчээ. Ялангуяа газрын тос, байгалийн хий зэрэг Оросын экспортын хамгийн чухал бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлах ёстой. ЕХ-ны Орос дахь шинэ хөрөнгө оруулалт, ЕХ-нд Оросын шинэ хөрөнгө оруулалтыг хориглох хэрэгтэй "гэжээ. 

Эх сурвалж: CNN