“Apple” компани ОХУ дахь бүтээгдэхүүн борлуулалтаа зогсоож буйгаа мэдэгдлээ

“Apple” компани ОХУ дахь бүтээгдэхүүн борлуулалтаа зогсоож буйгаа мэдэгдлээ

Украйны түрэмгийллийн улмаас Apple(AAPL) компани ОХУ дахь бүх бүтээгдэхүүний борлуулалтаа зогсоож буйгаа мэдэгдлээ.

“Apple” компани мэдэгдэлдээ “Бид ОХУ дахь бүх бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоосон. Мөн Украины иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд  тус улсын бүс нутагт “Apple Maps”-ийг идэвхгүй болгосон” гэжээ. Тодруулбал, газрын зургаас Украины бүс нутгийг харах боломжгүй болгожээ. Үүнээс гадна ОХУ-д "Apple Pay” зэрэг дижитал үйлчилгээнүүдийн хандалтыг хязгаарласан байна.

“Apple-ийн мэдэгдлийг дараа Украины Дижитал өөрчлөлтийн сайд Михайло Федоров твиттер хуудсандаа Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкийг дурдаж, "ажлаа дуусгах" хэрэгтэй гэж жиргэжээ.

Эх сурвалж: CNN