Украинд амь үрэгдсэн 136 хүний 13 нь хүүхэд байна гэж НҮБ мэдэгдлээ

Украинд амь үрэгдсэн 136 хүний 13 нь хүүхэд байна гэж НҮБ мэдэгдлээ

Өнгөрөгч Пүрэв гараг /2022.02.24/-аас хойш Украинд 136 хүн амиа алдсаны 13 нь хүүхэд байна гэж НҮБ-аас өчигдөр /2022.03.01/ мэдэгдлээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Л.Тросселл хэлэхдээ, “400 энгийн иргэн, түүний дотор 26 хүүхэд шархадсан байна. Эдгээр нь зөвхөн бидний хөндлөнгөөс шалгаж чадсан хохирогчид бөгөөд бодит хохирогчдын тоо илүү өндөр байх магадлалтай" гэжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ, “Хохирогчдын дийлэнх нь хүнд их буу, пуужин, агаарын дайралт зэрэг өргөн хүрээтэй тэсрэх зэвсэг хэрэглэснээс шархдсан” гэжээ. Харин Украины Дотоод хэргийн яам, “Оросууд түрэмгийлснээс хойш 352 энгийн иргэн амиа алдаж, 1684 хүн шархадсан” мэдэгдээд байна.

Эх сурвалж: CNN