ШУУРХАЙ: Оросын арми Харьков хотод шүхэрчид буулгаж, тулаан үргэлжилж байгаа гэдгийг баталжээ

ШУУРХАЙ: Оросын арми Харьков хотод шүхэрчид буулгаж, тулаан үргэлжилж байгаа гэдгийг баталжээ

Бүслэгдээд байгаа Харьков хотыг эзлэхээр Оросын шүхэрчид тус хотод газардсан гэх өмнөх мэдээллийг Украины арми өнөөдөр /2022.03.02/ баталжээ.

Украины армийн мэдээлснээр, “Харьков болон түүний ойр орчмын бүс нутагт агаарын довтолгооны дуут дохио дуугарч эхлэх үед агаарын довтолгоо эхэлсэн. Оросын цэргүүд бүс нутгийн цэргийн эмнэлэг рүү дайрсан бөгөөд тулаан үргэлжилж байна” гэжээ. Харьков хотод яг одоо 06:00 цаг болж байгаа ажээ.

Сүүлийн өдрүүдэд Украинд гарсан довтолгооны гол төв нь Харьков хотод болж буй. Тухайлбал, Мягмар гараг /2022.03.01/-т тус хотын орон нутгийн засаг захиргааны төв байрыг орон нутгийн цагаар 08:00 цагийн орчимд пуужингаар харвасан. Мөн орон сууцны хороолол руу их буугаар цохилт өгч байгаа нь Украины байлдааны шийдлийг сулруулах гэсэн Оросын оролдлого байж магадгүй гэж зарим шинжээч таамаглаж байна.

Эх сурвалж: BBC