ОХУ-ын түрэмгийллийн тухай баримтат киноны зураг авалтыг хийхээр Холливудын найруулагч Украинд очжээ

ОХУ-ын түрэмгийллийн тухай баримтат киноны зураг авалтыг хийхээр Холливудын найруулагч Украинд очжээ

Холливудын алдарт жүжигчин, найруулагч Шон Пенн ОХУ-ын түрэмгийллийн тухай баримтат киноны зураг авалтыг хийхээр Украины нийслэлийг зорьжээ.

Тодруулбал, Пенийн зүгээс Украинд болж буй түрэмгийллийн үеэр юу болж байгааг дэлхий нийтэд харуулахыг хүсэж байгаа гэсэн бөгөөд Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс найруулагчийн энэхүү зоригтой, үнэнч шударга занд нь талархаж байгаа гэсэн байна. Шон Пеннийн хувьд өнгөрөгч 2021 оны арван нэгдүгээр сард Донбасс дахь ОХУ-ын түрэмгийллийг харуулах өөр нэгэн киноны бичлэгийг хийж байсан аж.

Эх сурвалж: cbsnews