ШУУРХАЙ: Херсон хот Орост бүрэн эзлэгдээгүй, тулалдаан үргэлжилж байна гэжээ

ШУУРХАЙ: Херсон хот Орост бүрэн эзлэгдээгүй, тулалдаан үргэлжилж байна гэжээ

Украины Батлан ​​хамгаалах яам өнөөдөр /2022.03.02/, “тус улсын өмнөд хэсгийн Херсон хот Оросуудын мэдэлд орсон” гэх мэдээллийг няцаалаа.

Тодруулбал, тус мэдээлэлд "Манай бригадын мэдээллээр одоо тулалдаан үргэлжилж байна. Хот бүрэн эзлэгдээгүй, зарим хэсэг нь бидний мэдэлд байна" гэжээ. Сонирхуулахад, саяхан Оросын армийнхан тус хотыг бүрэн хяналтандаа авсан гэж Оросын төрийн хэвлэлүүд мэдээлсэн юм.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө