Оросын армийг "Цөмийн станц руу нэвтрүүлэхгүй" гэж оршин суугчид замыг нь хаажээ

Оросын армийг "Цөмийн станц руу нэвтрүүлэхгүй" гэж оршин суугчид замыг нь хаажээ

Украины зүүн өмнөд хэсэгт орших Энерходар хотын ойролцоох Атомын цахилгаан станц руу Оросын зэвсэгт хүчнийхэн дайрч байгаа тул олон зуун ажилчид болон нутгийн иргэд тус станц руу нэвтрэх замыг нь хаажээ. 

Орон нутгийн засаг захиргааны фэйсбүүк хуудастаа нийтлэгдсэн видео бичлэгүүдэд “Лхагва гарагийн өглөө Украйны далбаа барьсан олон хүн зам хааж байгаа”-г харуулсан байна. Тэд хог ачигч автомашинуудаар замыг хааж байсан. Энерходар хотын дарга Орлов “Хотын захиргааны бүх алба онцгой байдлын горимд ажиллаж байна. Хотыг хэн ч өгөхгүй" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN