Хятад улс "Орос, Украины энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ" гэж мэдэгдэв

Хятад улс "Орос, Украины энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ" гэж мэдэгдэв

Украины тэргүүн дипломатч Хятадын Гадаад хэргийн сайдад хандан, “ОХУ-ын түрэмгийлэлд гал зогсооход зуучлахад туслалцаа үзүүлэхийг хүссэний дараа Хятад улс "Украины асуудлаарх хурцадмал байдлыг намжаахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно" гэж мэдэгджээ.

"Украйны хямралыг энхийн замаар зохицуулах бүх дипломат хүчин чармайлтыг Хятад улс үргэлж дэмжиж, Орос, Украины энхийн хэлэлцээг эхлүүлснийг сайшааж, хоёр тал яриа хэлэлцээ, хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлж, улс төрийн шийдлийг эрэлхийлнэ гэдэгт найдаж байна. Хоёр талын хууль ёсны аюулгүй байдлын санаа зовоосон асуудалд нийцэж байна" гэж Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинөнөөдөр /2022.03.02/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. 

Мягмар гарагт Хятадын ГХЯ-ны сайд Ван И Украины гадаад хэргийн сайд Д.Кулебатай утсаар ярихдаа, “Украин Хятадтай харилцаагаа хэвээр хадгалахад бэлэн, гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Хятадын зуучлалыг хүлээж байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN