Б.Жонсон: Их Британи В.Путины дэглэмийг тойрсон гогцоогоо чангалсаар байх болно

Б.Жонсон: Их Британи В.Путины дэглэмийг тойрсон гогцоогоо чангалсаар байх болно

Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон өнөөдөр /2022.03.02/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Украин дахь үйлдлийг дайны гэмт хэрэг гэж үзэж буйгаа мэдэгдлээ.

Тэрээр, "В.Путин гэм зэмгүй энгийн иргэд рүү зэвсэг хэрэглэсэн гэдгийг бид аль хэдийн харсан. Миний бодлоор энэ нь дайны гэмт хэрэг" гэж Их Британийн парламентад хэлжээ. Мөн Б.Жонсон, “В.Путин Украины хариу арга хэмжээг "үнэхээр буруу тооцоолсон.” Тус тусгаар тогтносон улс руу жигшүүрт халдлага үйлдэхдээ тэрээр Украины ард түмний ер бусын хүч чадал, түүний харгислалын эсрэг зогсох чөлөөт ертөнцийн эв нэгдэл, шийдэмгий байдлыг дутуу үнэлсэн. Бид Украиныг санхүү, зэвсэг, хүмүүнлэгийн тусламжаар дэмжинэ" гэжээ. Мөн тэрээр “Их Британи В.Путины дэглэмийг тойрсон гогцоогоо чангалсаар байх болно" гэжээ.

Эх сурвалж: CNN