ОПЕК болон Орос улс үнийн өсөлтийг үл харгалзан одоогийн бодлогоо хатуу баримталж байна

ОПЕК болон Орос улс үнийн өсөлтийг үл харгалзан одоогийн бодлогоо хатуу баримталж байна

Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага /ОПЕК/-ийн гишүүн орнууд, “Орос улс Украинд түрэмгийлсний дараа үнэ өссөн хэдий ч олборлолтоо өдөрт ердөө 400 мянган баррелиар аажмаар нэмэгдүүлж, одоогийн төлөвлөгөөгөө баримтлахаар тохиролцсон” гэж CNN агентлаг мэдээллээ.

ОПЕК-ийн мэдэгдэлд "Одоогийн газрын тосны зах зээлийн үндэс суурь болон түүний хэтийн төлөвийн талаарх зөвшилцөл нь зах зээл сайн тэнцвэртэй байгааг харуулж байгаа бөгөөд өнөөгийн тогтворгүй байдал нь зах зээлийн суурь үзүүлэлтүүдийн өөрчлөлтөөс биш, харин геополитикийн өнөөгийн байдлаас үүдэлтэй" гэжээ. 

Эх сурвалж: CNN