Украины онцгой байдлын алба “халдлагад өртөн 2000 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн” гэж мэдэгдэв

Украины онцгой байдлын алба “халдлагад өртөн 2000 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн” гэж мэдэгдэв

Украины Онцгой байдлын алба өнөөдөр /2022.03.02/, “Оросын довтолгооны үеэр Украины 2000 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн” гэж мэдээллээ.

Тус албаны мэдэгдэлд “Манай хамгаалагчдыг тооцохгүйгээр 2000 гаруй украинчууд нас барсан. Хүүхэд, эмэгтэйчүүд болон манай батлан ​​хамгаалахын хүчин цаг тутамд амиа алдаж байна” гэжээ. Мөн мэдээлэлд, “сүүлийн долоон хоногийн дотор зарим тээврийн дэд бүтэц, байшин, эмнэлэг, цэцэрлэгийг Оросын зэвсэгт хүчин “устгаасан” гэлээ.

Эх сурвалж: CNN