ШУУРХАЙ: Орос, Украины хэлэлцээ өнөөдөр дахин үргэлжилнэ гэж ОХУ-аас мэдээллээ

ШУУРХАЙ: Орос, Украины хэлэлцээ өнөөдөр дахин үргэлжилнэ гэж ОХУ-аас мэдээллээ

Орос, Украины энхийн хэлэлцээ орон нутгийн цагаар Лхагва гараг /2022.03.02/-ийн орой дахин үргэлжилнэ гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Манай төлөөлөгчид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна. Ерөнхийлөгч В.Путины туслах В.Мединский Оросын талын хэлэлцээний ахлах үүргийг дахин гүйцэтгэнэ” гэж мэдээллээ. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх О.Арестович Suspilne телевизэд өгсөн ярилцлагадаа, "Бүх зүйл урьдын адил хэвээр байх болно гэж би бодож байна. Оросын талаас юу ч өөрчлөгдөхгүй. Бид байр сууриа хатуу баримтална" гэжээ. Харин хэлэлцээ хаана болох талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: BBC

НЭМЭЛТ: 23:20 ЦАГ

Оросын төлөөлөгчид Украины төлөөлөгчидтэй уулзахаар мордлоо гэж БЕЛТА агентлагийн сурвалжлагч мэдээллээ.

Эх сурвалж: Varlamov news