Оросын бага сургуулийн хүүхдүүд дайны эсрэг жагсаал хийж байгаад баривчлагджээ

Оросын бага сургуулийн хүүхдүүд дайны эсрэг жагсаал хийж байгаад баривчлагджээ

Өчигдөр /2022.03.01/ бага сургуулийн хүүхдүүдийг Украины элчин сайдын яаманд цэцэг өргөж, "Дайныг эсэргүүцэн" жагссан хэмээн Москвагийн цагдаа нар тэднийгбаривчилсэн гэх мэдээлэл Дэлхий нийтийн цочиролд оруулаад байна.

Харин үүнийг Нобелийн шагналт “Новая газета” сонин баталжээ. Харин тус сонинышинэчилсэн мэдээллээр “хүүхдүүдийг сулласан” гэж бичжээ. Зурган дээр цагдаа нар төмөр торны цаана, магадгүй цагдаагийн машинд суугаад, дараа нь цагдаагийн газарт цэцэг, лоозон бариад зогсож байгаа хүүхдүүд харагдаж байна. Үүнийг “Кремль дайны түүхээ барьж үлдэхийн тулд улам хатуу арга хэмжээ авч” байна гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC