Украины эмнэлгийн сайн дурын ажилтан "Би хүмүүсээ үхэж байгааг харж байна" гэжээ

Украины эмнэлгийн сайн дурын ажилтан "Би хүмүүсээ үхэж байгааг харж байна" гэжээ

Украины эрүүл мэндийн батальоны сайн дурын ажилтан Орос Украинд түрэмгийллээ үргэлжлүүлж байхад ард түмэн нь үхэж байгааг харж байна гэж CNN агентлагт ярьжээ.

Т.Мархариан 2015 онд олон улсын эрх зүйд суралцахаар Донбасс дахь төрөлх хотоосоо нийслэл Киевт нүүсэн ирсэн аж. Тэрээр, “Би үхсэн хүүхдүүдийг харж байна. Би эмнэлгүүдийг бөмбөгдөж байгааг харж байна. Би сүмүүдийг бөмбөгдөж байгааг харж байна. Хэцүү байна. Би хүмүүсээ үхэж байгааг харж байна. Би янз бүрийн аймшигтай зүйлийг харж байна. Би их сургуульд хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн чиглэлээр суралцсан. Би олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд суралцсан. Би эх орондоо үүнийг нүдээрээ харна гэж хэзээ ч бодож байгаагүй. Бид бүгд нэгдмэл байна. Нэг хүн өөрчлөлт хийх хүчгүй байж магадгүй, гэхдээ надад итгээрэй, бид нэг биш. Бид маш олуулаа. Энд ар араасаа тулалдаж буй хүмүүсийн тоо. Тийм ээ, бидэнд найдвар бий” гэжээ.

Мөн тэрээр Оросын зэвсэгт хүчин энгийн иргэдийг онилдоггүй гэсэн мэдэгдлийг "инээдэмтэй" гэж нэрлээд, түүний төрөлх хот Волноваха "хүмүүнлэгийн хямралын ирмэг дээр" байгаа бөгөөд түрэмгийлэгч цэргүүд "бөмбөгдсөн" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө