ШУУРХАЙ: Хэлэлцээний хоёр дахь шатанд “гал зогсоох тухай хэлэлцэнэ” Оросын тал мэдэгдлээ

ШУУРХАЙ: Хэлэлцээний хоёр дахь шатанд “гал зогсоох тухай хэлэлцэнэ” Оросын тал мэдэгдлээ

Орос, Украины энхийн хэлэлцээ дахин үргэлжилнэ гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг өчигдөр /2022.03.02/ мэдээлсэн.

Энэ удаа Ерөнхийлөгч В.Путины туслах В.Мединский Оросын талын хэлэлцээг ахлах үүргийг дахин гүйцэтгэж байгаа аж. Мөн Оросын тал өмнөх хэлэлцээний байр сууриа хатуу баримтална гэж В.Путины зөвлөх О.Арестович мэдэгдээд байна.

Тэгвэл “Оросын төлөөлөгчид хэлэлцээ болох газарт хүрэлцэн ирсэн. Харин Украины төлөөлөгчид орон нутгийн цагаар маргааш өглөө /2022.03.02/ хэлэлцээ хийхээр ирнэ. Хэлэлцээний хоёр дахь шатанд “гал зогсоох тухай хэлэлцэнэ” гэж В.Мединский мэдэгджээ. Харин аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр дахь шатны хэлэлцээ хаана болж байгаа нь нууц хэвээр байна. Зарим эх сурвалжууд тус хэлэлцээ Беларусийн Беловежская пуща хотод болж байх төлөвтэй байна гэжээ.

Эх сурвалж: Varlamov news