ОХУ-ын түрэмгийллийн асуудлаарх НҮБ-ын санал хураалтад Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийллээ

ОХУ-ын түрэмгийллийн асуудлаарх НҮБ-ын санал хураалтад Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ОХУ Украинд халдан довтолсныг нэн даруй зогсоох асуудлаар санал хураалт болж өнгөрлөө. Санал хураалтад Ерөнхий Ассамблейн бүх 193 гишүүн орны төлөөлөгч ирснээс 141 нь дэмжиж, 35 улс түдгэлзсэн байна. Түдгэлзсэн 35 орны тоонд Монгол Улс багтлаа.

Харин Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей, ОХУ эсэргүүцсэн байна. Мөн Гвиней зэрэг 11 улс санал хураалтад оролцохоос татгалзав. Таамаглаж байсанчлан, БНХАУ, Энэтхэг улсууд түдгэлзсэн бол ОХУ-ын холбоотон болох Никарагуа, Куба улсууд дэмжсэн санал өгсөн нь гэнэтийн явдал болсон байна. Өнгөрсөн баасан гаригт Аюулгүйн зөвлөл дээр явагдсан төстэй тогтоолд татгалзсан санал өгч байсан Арабын нэгдсэн Эмират улс энэ удаа дэмжиж санал өгчээ.

Энэхүү санал асуулгын цаад зорилго нь Украинд цэрэг оруулсан ОХУ-ын үйлдлийг буруутгаж, хориг тавих болон бусад шийтгэлийн бусад арга механизмыг хэрэгжүүлэхэд олон улсын дэмжлэгийг авах явдал юм.