Оросын цэргийнхэн Харьков хотын 3 сургууль, сүм хийд, дэлгүүрүүдэд цохилт өгчээ

Оросын цэргийнхэн Харьков хотын 3 сургууль, сүм хийд, дэлгүүрүүдэд цохилт өгчээ

Украины хоёр дахь том хот Харьковын гурван сургууль өчигдөр /2022.03.02/ Оросын цэргийн цохилтод өртсөн тухай олон нийтийн сүлжээгээр цацагдсан байна. Эдгээр сургуулиудын нэг нь Салтивкагийн хойд хөршид байдаг, нөгөө хоёр нь хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг байна. 

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш дээрх сургуулийн хичээл завсарласан бөгөөдбэртэж гэмтсэн хүн байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Мөн Харьковын Успен сүмийн доторх хэд хэдэн жаазтай урлагийн бүтээл болон бусад эд зүйлс дэлбэрэлтэд өртөж эвдэрсэн байна. Сүүлийн өдрүүдэд олон тооны орон сууцны хороолол, засгийн газрын барилга халдлагын үеэр эвдэрсэн байна.

Эх сурвалж: CNN