Украинаас долоо хоногийн дотор 1 сая хүн дүрвэсэн гэж НҮБ мэдэгдлээ

Украинаас долоо хоногийн дотор 1 сая хүн дүрвэсэн гэж НҮБ мэдэгдлээ

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Ф.Гранди өнөөдөр /2022.03.03/ твиттер хуудастаа, “ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш нэг сая хүн Украиныг орхин дүрвэсэн байна” талаар мэдэгдлээ.

Мөн тэрбээр, "Долоохон хоногийн дотор Украинаас нэг сая хүн хөрш орнууд руу дүрвэсэний гэрч нь бид боллоо. Украинд олон сая хүний ​​амь насыг аврах хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд буун дуу чимээгүй болох цаг болжээ" гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө