Цар тахлын үед хариуцлагагүй ажилласан Хөх хотын өндөр албан тушаалтанд шийтгэл ногдуулжээ

Цар тахлын үед хариуцлагагүй ажилласан Хөх хотын өндөр албан тушаалтанд шийтгэл ногдуулжээ

Өвөр Монголын Өөртөө засах орны нийслэл Хөх хотод халдварын үед хариуцлагагүй ажилласан өндөр албан тушаалтныг шийтгэсэн талаар “Global Times” мэдээллээ.

Орон нутгийн эрх баригчдын мэдэгдэлд дурдсанаар "Хөх хотын байнгын хорооны гишүүн, ХКН-ын Түмдийн зүүн хошууны хорооны нарийн бичгийн дарга Вэй Хунжүнд шийтгэх арга хэмжээ авсан. Вэй Хунжүн нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг үр дүнгүй явуулсан, мөн урьдчилан сэргийлэх шинжилгээг өргөн хүрээнд зохион байгуулж чадаагүй” гэжээ.

Мягмар гарагийн байдлаар Хөххотод халдварын 385 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Өвөр Монголын Өөртөө засах орны 100 гаруй удирдах албан тушаалтныг халдварын тархалтын үед хариуцлагагүй ажилласан үндэслэлээр шийтгэсэн байна.

Эх сурвалж: Globaltimes