Хятадын өндөр албан тушаалтнууд хоёрдугаар сарын эхээр ОХУ-д Бээжингийн олимп дуусахаас өмнө Украин руу халдан довтлохгүй байхыг захисан байна. Энэ талаар Байдены засаг захиргааны албан тушаалтнууд болон барууны тагнуулын тайлангаас иш татан “Нью Йорк Таймс” сонин мэдээлжээ.
Тодруулбал, “Таймс” сонинд ОХУ Украины руу довтлох гэж буйг мэдэж байсан нь тагнуулын тайлангаар ил болов” гэжээ. Мөн “Guardian” агентлаг В.Путин Бээжингийн олимпын нээлтэд оролцохоор БНХАУ-д айлчлах үед дайны асуудал яригдсан байж болзошгүй гэжээ..
Барууны томоохон хэвлэлүүдээр уг мэдээлэл цацагдсаны дараа Вашингтон дахь Хятадын ЭСЯ-ны төлөөлөгч Лю Пэнгю “холбогдох тайланд дурдагдсан мэдэгдлүүд ч ямар ч үндэслэлгүй таамаглал бөгөөд Хятадын буруутгаж, гутаан доромжлох зорилготой” гэжээ.
Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард ОХУ Бээжингийн өвлийн олимпын наадам дууссаны дараа Украин руу довтлох төлөвтэй байгаа талаар хэд хэдэн удаа онцолж байв. Бээжингийн өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 21-ний өдөр хаалтаа хийсэн. Үүнээс гурван хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр ОХУ Украин руу довтолсон билээ.
Эх сурвалж: Reuters