Оросын зэвсэгт хүчин Киевийн оршин суугчдыг, “Василькив хотын чиглэлд хотоос гарахыг зөвшөөрнө” гэж Москвагийн албаныхан мэдэгджээ. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал И.Конашенков ийм саналыг тавьсан байна.
Хошууч генерал И.Конашенков "Россия 24" мэдээллийн сувагт өгсөн тайлбартаа "Оросын цэргийн албан хаагчид энгийн иргэдийг гарахад ямар ч саад тотгор учруулахгүй. Киевийг орхих арга замыг хоёр дахь удаагаа санал болгож байна. Василькив хүрэх замыг нээлттэй, аюулгүй" гэж мэдэгджээ. Гэтэл дайралт эхэлсэн өдрөөс хойш Васильков хот нь өөрөө Оросын хүчтэй буудлагад өртөөд байгаа ажээ.
Эх сурвалж: BBC