ФОТО: Хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад Киевийн хойд хэсэг Оросын цохилтын улмаас сүйрсэнийг харуулжээ

ФОТО: Хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад Киевийн хойд хэсэг Оросын цохилтын улмаас сүйрсэнийг харуулжээ

ОХУ-ын цэргийн цохилтод өртсөн Украины бүс нутгуудын хохирлын хэмжээг харуулсан хиймэл дагуулаас авсан шинэ зургуудыг АНУ-ын Максар технологийн компани өнөөдөр /2022.03.03/ олон нийтэд дэлгэжээ.  Эдгээр зургуудыг 2 дугаар сарын 28-ны өдөр хиймэл дагуулаас авчээ. Харин энэ цагаас хойш өтгөн үүл бүрхэж ихэнх хиймэл дагуулууд Украиныг сансраас ажиглахад саад болж байжээ.

Зурагт нийслэл Киевээс 80 км-ийн зайд орших Чернхов мужийн Ривнопилля тосгонд байшин шатаж буй дүр зураг харагдаж байгаа аж. Мөн тосгоныг тойрсон талбайнууд олон арван цохилтот өртөж, тогоо үүсчээ. Мөн Чернигов хотод Стрижен гол дээрх гүүр эвдэрсэн байгаа бөгөөд ойролцоох зам дээр Оросын цэргийн цуваа ч харагдаж байгаа ажээ. 

Хиймэл дагуулын зургуудад мөн Киевийн гадна орших Буча хотын оршин суугчдын хороололд Оросын цэргийн машинуудын шатаж, шарил байгааг харуулжээ. Учир нь Ням гараг /2022.02.28/-т Украйны албаныхан Буча дахь Оросын баганын давшилтыг таслан зогсоолоо гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: CNN

Ривнопилля тосгонд байшингууд шатаж байна. (Maxar Technologies)

Стрижен гол дээрх гүүр эвдэрсэн бололтой. (Maxar Technologies)

Буча дахь орон сууцны хороололд Оросын цэргийн машинуудын шатжээ. (Maxar Technologies)

Сукачид цохилтын улмаас үүссэн тогоо харагдаж байна. (Maxar Technologies)