АНУ-ын Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан зургуудад Украины нийслэл Киев хот руу Оросын цэргийн техник, хэрэгслийн 60 гаруй км урттай цуваа ойртож яваа тухай Даваа гараг /2022.03.01/-т мэдээлсэн.
Тэгвэл АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ж.Кирби, “Киевийг чиглэн явж буй Оросын олон зуун хуягт машин одоогоор замдаа "гацсан" хэвээр байна” гэж мэдэгджээ.
Ж.Кирби лхагва гараг /2022.03.02/-т Пентагоны хэвлэлийн бага хурлын үеэр, "Бидний хамгийн сайн тооцоогоор тэд сүүлийн 24-36 цагийн дотор мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаагүй. Энэ удаашрал нь хүчнүүд “өөрсдийгөө дахин нэгтгэж, хийгээгүй ахиц дэвшил, алдагдсан цаг хугацааг хэрхэн нөхөх талаар дахин дүгнэж байгаатай” холбоотой байж магадгүй. Логистик ба тогтвортой байдлын сорилт, "Украйнчуудын эсэргүүцэл" зэрэг нь бас нөлөөлж байж магадгүй” гэжээ. Харин батлагдаагүй мэдээллээр цэргүүдийн түлш, хоол хүнс дуусч байгаа” гэж тэрээр нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC