Украинд өрнөж буй дайны үйл явдлыг BBC агентлаг тоймлон хүргэжээ.
Тус мэдээлэлд,
- Оросын арми өмнөд хэсгийн гол боомт хот болох Херсоныг хяналтдаа авлаа гэж орон нутгийн албаныхан мэдэгдлээ. Энэ бол түрэмгийлэл эхэлснээс хойш Украины эзлэгдсэн анхны томоохон хот юм.
- Сүүлийн хэдэн цагийн дотор Киев болон бусад хотуудад хүчтэй дэлбэрэлтүүд учирч, нийслэлийн шөнийн тэнгэрийг асар том галт бөмбөлөг гэрэлтүүлж байгааг харуулж байна.
- АНУ-ын батлан хамгаалахын албаны хүн хэлэхдээ, Киевийн ойролцоох Оросын цэргийн машинуудын цуваа түлш, хүнсний хомсдолоос болж "гацсан" байна.
- Украины Ерөнхийлөгч В.Зеленский иргэдийнхээ эх орноо хамгаалах эр зоригийг магтан дуулсан видео бичлэгийг нийтэлжээ.
- Украинд үйлдэгдэж болзошгүй дайны гэмт хэргийн мөрдөн байцаалтыг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх эхлүүлжээ.
- Украйны түрэмгийлэл эхэлснээс хойш нэг сая гаруй хүн дүрвэсэн гэж НҮБ мэдэгдлээ.
- Орос Украинд хийсэн дайралтынхаа үеэр 498 цэрэг амиа алдаж, 1597 цэрэг шархадсанаа анх удаа хүлээн зөвшөөрлөө.
Эх сурвалж: BBC