Украин: Оросын цэргүүд гол хот болох Херсоныг хяналтандаа авлаа

Украин: Оросын цэргүүд гол хот болох Херсоныг хяналтандаа авлаа

Оросын арми Украины өмнөд хэсгийн гол боомт хотыг хяналтдаа авлаа гэж Херсон хотын дарга мэдэгдлээ. Херсон бол долоо хоногийн турш ширүүн тулалдааны дараа Орост эзлэгдсэн анхны томоохон хот юм.

Тус хотын дарга И.Колыхаев, “Оросын цэргүүд хотын зөвлөлийн байр руу хүчээр нэвтэрч, оршин суугчдад хөл хорио тогтоосон” гэж мэдэгджээ. Украинд үйлдсэн байж болзошгүй дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх шалгаж эхэлсэн. Харин Орос Украин руу дайрах үеэрээ цэргийн хүнд хохирол амсч, 498 цэрэг амиа алдаж, 1597 цэрэг шархадсанаа анх удаа хүлээн зөвшөөрлөө.

Эх сурвалж: BBC