АНУ В.Путинд хандан "Цус урсгахаа нэн даруй зогсоохыг" уриалжээ

АНУ В.Путинд хандан "Цус урсгахаа нэн даруй зогсоохыг" уриалжээ

АНУ-ын цагаар лхагва гараг /2022.03.02/-ийн орой Төрийн департамент мэдэгдэл хийж, “ОХУ-ын Е.Владимир Путинд хандан "энэ цус урсгалаа нэн даруй зогсоож", Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг уриалжээ. 

Мөн АНУ мэдэгдэлдээ, “Оросыг бие даасан мэдээллийн хэрэгслүүдэд халдлагын талаарх мэдээллийг дамжуулах боломжийг хааж, "хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үнэнд бүрэн халдаж" байна гэж буруутгажээ. Учир нь твиттер, фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформыг Орос "хязгаарлуулж" байгааг АНУ онцлон тэмдэглэжээ. ОХУ Украины гол хотууд руу довтолгоогоо эрчимжүүлж, энгийн номхон иргэдийн амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж, нэг сая гаруй хүн өөр газар орогнохоор эх орноосоо дүрвэж байгааг мөн мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 29 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө