РОЙТЕРС: Дайныг зогсоохыг уриалсан жагсаалд Оростой дайсагналцахаас болгоомжилж буй иргэд мөн очжээ

РОЙТЕРС: Дайныг зогсоохыг уриалсан жагсаалд Оростой дайсагналцахаас болгоомжилж буй иргэд мөн очжээ

Өнгөрөгч мягмар гараг/2022.03.01/-т “NoDoubleStandart”, “Хэвтүүл” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Сүхбаатарын талбайд “NoWar” тайван жагсаалыг зохион байгуулсан. Тэгвэл уг жагсаалын талаарх  нийтлэл “Ройтерс” агентлагт гарчээ.

ОРОС УКРАИН РУУ ТҮРЭМГИЙЛСНЭЭР МОНГОЛЫН ЗҮҮН, БАРУУНЫГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮДГЭРЭВ

ОХУ Украин руу довтолж, дэлхийн улс орнууд Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан нь далайд гарцгүй Монголыг эдийн засаг, дипломат харилцааны хувьд хүнд байдалд оруулаад байна. Энэ нь цаашлаад зүүн, баруун хоёрыг тэнцвэржүүлэх тус улсын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид анхааруулжээ. Мягмар гарагт Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд цөөн тооны жагсагч цугларч, Оросыг Украин дахь байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалсан юм. Энэ үеэр Оростой дайсагналцахаас болгоомжилж буй оршин суугчидтай мөн тулгарчээ.

Хойд талаараа Орос, урд талаараа Хятадтай хиллэдэг энэ улс тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн тулд Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг холбоотнуудтай “гуравдагч хөрш”-ийн дипломат стратегийн дагуу харилцаж ирсэн ч эдийн засаг нь өөрийн хоёр хөршдөө түшиглэсэн хэвээр байна.

Монгол улс гадаад худалдааныхаа ихэнх хэсгийг Оросын банкуудаар дамжуулж явуулдаг гэдгийг энэ долоо хоногийн эхээр тус улсын Төв банкнаас анхаарууллаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОХУ-д тавьж буй олон улсын хоригийн улмаас “төлбөр хийх боломжгүй, Европоос хүнс өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт тасалдах”-ыг анхаарууллаа.

Мөн Монголын улс төр судлаач С.Лувсандэндэв “Манай улс Оросоос хэт хамааралтай байгаа бөгөөд энэ нь зөвхөн шатахуунаар хязгаарлагдахгүй олон талаараа бидэнд нөлөөлнө. 

Эх сурвалж: Reuters




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө