Францын засгийн газар Оросод байгаа иргэдээ тус улсыг орхин явахыг уриаллаа

Францын засгийн газар Оросод байгаа иргэдээ тус улсыг орхин явахыг уриаллаа

Франц улсын засгийн газар мөргөлдөөн, халдлага хурцдаж байгаа тул ОХУ-д байгаа иргэдээ шаардлагагүй бол тус улсыг орхин явахыг уриалжээ. Үүнтэй төстэй уриалга, зөвлөмжийг хэд хэдэн орон гаргаад байна. Тодруулбал, Их Британийн Гадаад хэргийн яам эдийн засгийн тогтворгүй байдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт аялахгүй байхыг зөвлөмжийг иргэддээ хүргэсэн юм.

Мөн АНУ-ын Төрийн департаментаас “Оросын засгийн газрын аюулгүй байдлын ажилтнууд АНУ-ын иргэдийг дарамталж болзошгүй” тул тус улсаас гарахыг уриалсан юм.

Эх сурвалж: BBC