Их Британийн Батлан хамгаалах яам Харьков, Чернигов, Мариуполь хотууд "Украины гарт үлдсэн" гэж мэдэгджээ

Их Британийн Батлан хамгаалах яам Харьков, Чернигов, Мариуполь хотууд "Украины гарт үлдсэн" гэж мэдэгджээ

Украины Харьков, Чернигов, Мариуполь хотууд руу Оросын арми их буугаар буудсан ч “энэ хотууд Украины гарт хэвээр байна” гэж Их Британийн Батлан ​​хамгаалах яам пүрэв гараг /2022.03.03/-т мэдэгдлээ.

Мөн тус мэдээлэлд, "Оросын зарим хүчин Херсон хотод нэвтэрсэн боловч цэргийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна" гэж тагнуулын шинэчилсэн мэдээлэлд мэдэгджээ. Мөн  тагнуулын мэдээлэлд, “Украины нийслэл Киев рүү явж буй Оросын цэргийн техникийн цуваа  хотын төвөөс 30 гаруй км-ын зайд хэвээр байна. Энэ нь Украины хатуу эсэргүүцэл, механик эвдрэл, түгжрэлийн улмаас саатсан" гэжээ.

Эх сурвалж: CNN

Украйны Чернигов хотоос баруун өмнө зүг рүү явж буй цуваа