Япон улс Оросын олигархиуд болон Беларусийн эрх баригчдад хориг тавьжээ

Япон улс Оросын олигархиуд болон Беларусийн эрх баригчдад хориг тавьжээ

“ОХУ Украин руу түрэмгийлсэнтэй холбогдуулан” Японы Ерөнхий сайд Ф.Кишида тус улс Оросын олигархиуд болон Беларусийн албаны хүмүүст, тэр дундаа Ерөнхийлөгч А.Лукашенкод  нарт хориг арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Ф.Кишида Ням гараг /2022.02.28/-т ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон засгийн газрын гол албан тушаалтнуудын санхүү, хөрөнгийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасны дараа Япон улс олигархуудын хөрөнгийг царцаах болно гэж байсан юм.

Япон улс Оросын төв банктай хийх гүйлгээг хязгаарлаж, олон улсын хяналтад байдаг эд зүйл, хагас дамжуулагчийн экспортод тавих хяналтаа чангатгахаас гадна Оросын долоон томоохон банктай санхүүгийн гүйлгээ хийхийг хориглоно гэлээ. 

Ф.Кишида өнөөдөр /2022.03.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, "Бид барууны орнуудтай хамт Оросыг олон улсын санхүүгийн систем болон дэлхийн эдийн засгаас тусгаарлахын тулд дотооддоо шаардлагатай арга хэмжээг авсан. ОХУ-ын цэргийн түрэмгийллийг тус улс дэмжсэний төлөө Беларусийн Ерөнхийлөгч А/Лукашенко болон өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээг Япон улс авна” гэсэн юм. 

Эх сурвалж: CNN