ШУУРХАЙ: Украин Оростой хэлэлцээ хийхдээ “хүмүүнлэгийн коридоруудыг баталгаажуулахыг зорьж” байна гэлээ

ШУУРХАЙ: Украин Оростой хэлэлцээ хийхдээ “хүмүүнлэгийн коридоруудыг баталгаажуулахыг зорьж” байна гэлээ

Украин, Оросын төлөөлөгчдийн хоёр дахь шатны хэлэлцээ өнөөдөр /2022.03.03/ хэдхэн цагийн дотор Беларусь улсад эхлэх гэж байна.

Өнөөдөр болох хэлэлцээний гол зорилго бол Украины хувьд, “Киевийн мөргөлдөөнд нэрвэгдсэн энгийн иргэдийг бүс нутгуудаас зугтах хүмүүнлэгийн коридоруудыг бий болгох явдал юм” гэж мэдэгдлээ. Энэ тухай Украйны хэлэлцээний төлөөлөгч Д.Арахамиа хамтран ажиллагсадтайгаа нисдэг тэрэгний өмнө авахуулсан зургийн хамт фэйсбүүк хуудастаа товч мэдээлэл нийтэлжээ.

Тэрээр, Украиныг орхин дүрвэсэн хүмүүсийн тоо нэг саяд хүрч байхад Москва өмнөд нутгийн олон хотыг бүслэн бүсэлсээр байна. Тус улсын Гадаад хэргийн сайд С.Лавровын хэлснээр ОХУ-ын хэлэлцээрийн байр суурь нь:

  • Украин "цэрэггүйжүүлж", "назификацилах" ёстой.
  • 2014 онд Москвад нэгтгэсэн Украины өмнөд Крымийг Оросын нэг хэсэг хэмээн Киев хүлээн зөвшөөрөх.
  • Украины зүүн хэсгийн салан тусгаарласан хоёр бүс нутаг буюу өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх.

Хэлэлцээний хамгийн сүүлийн үеийн мэдээг бид хүргэх болно гэжээ.

Эх сурвалж: BBC