Оросууд Украинд цөмрөн орсноос хойш өдөр бүр улс орныхоо нэрийн өмнөөс үйлдсэн түрэмгийлэлд дургүйцсэн хүмүүс ОХУ-ын гудамжинд жагсаал хийж байна. Тэдний ихэнх нь цагдаад чирэгдэж, саатуулагдаж байна. Мөн “зөвшөөрөлгүй жагсаалд оролцвол найм хүртэлх жилийн хорих ялтай" хэмээн эрх баригчид нь тэдэнд анхааруулсаар байна.
Харин хориг арга хэмжээнүүд хэрэгжиж эхлэхийн хэрээр олны дургүйцэл улам хурцдаж, олон нийтийн дургүйцэл В.Путиныг чиг хандлагаас нь хазайлгахад хангалттай гэж барууныхан найдаж байна гэж BBC агентлаг мэдээллээ.