“Гурав дахь шатны хэлэлцээ ирэх долоо хоногийн эхээр болно” гэж Украины төлөөлөгч мэдэгджээ

2022-03-04 10:02

“Гурав дахь шатны хэлэлцээ ирэх долоо хоногийн эхээр болно” гэж Украины төлөөлөгч мэдэгджээ

Орос, Украины төлөөлөгчдийн хоёр дахь шатны хэлэлцээгээд “энгийн иргэдэд хүмүүнлэгийн коридор гаргаж өгөх, нүүлгэн шилжүүлэлт явагдаж байгаа бүс нутагт түр гал зогсоох” боломжийн талаар тохиролцсон талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тэгвэл гурав дахь шатны хэлэлцээ ирэх долоо хоногийн эхээр болно гэж Украины төлөөлөгчдийн гишүүн Подоляк мэдэгдсэн талаар Varamov news мэдээллээ.

2022-03-04 07:54

“Иргэд зугтах коридор бий болгож, түр гал зогсооё” гэж талууд санал нэгджээ

Орос, Украины төлөөлөгчдийн хоёр дахь шатны хэлэлцээгээд “энгийн иргэдэд хүмүүнлэгийн коридор гаргаж өгөх, нүүлгэн шилжүүлэлт явагдаж байгаа бүс нутагт түр гал зогсоох” боломжийн талаар тохиролцсон байна. Харин Украины тал шаардлагатай үр дүндээ хүрээгүй гэж РИА агентлаг өнөөдөр /2022.03.04/ мэдэгдлээ.

Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Подоляк, “Киев хүлээж байсан үр дүндээ хүрээгүй. Талууд хүмүүнлэгийн коридор зохион байгуулахын тулд түр гал зогсоох боломжийн талаар санал нэгдсэн. Талууд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх явцад харилцан үйлчлэх тусгай холбооны сувгуудыг зохион байгуулна” гэж мэдэгдсэн байна.

Мөн Оросын төлөөлөгч Слуцкий, “Бид хүмүүнлэгийн коридорын нэн тэргүүний асуудлын талаар ойлголцож чадсан. Гурав дахь шатны хэлэлцээ ойрын өдрүүдэд болно. Парламентын хүчин чармайлт шаардагдах бөгөөд зарим гэрээ хэлэлцээрийг соёрхон батлах журам шаардлагатай болно” гэжээ.

Харин өчигдөр /2022.03.03/ тус хэлэлцээний үеэр Макрон Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьжээ. Үүний дараа Францын ерөнхийлөгчийг “нэлээн гутранги байгааг дурдаад, хамгийн муу зүйл хараахан ирэхгүй гэж найдаж байна”гэж мэдэгджээ. Учир нь “Оросын амбиц бол Украиныг бүхэлд нь эзлэх явдал аж. В.Путины цэргийн зорилго өөрчлөгдөөгүй” гэж Францын ордны эх сурвалж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Varlamov news