“Украины талд тулалдахаар төлөвлөж буй гадаадын иргэдийг сайтар бодох”-ыг Оросын тал уриалжээ

“Украины талд тулалдахаар төлөвлөж буй гадаадын иргэдийг сайтар бодох”-ыг Оросын тал уриалжээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас, “Их Британи, Дани, Латви, Польш, Хорват улсууд иргэддээ Украин дахь байлдааны ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Хорватаас 200 орчим хөлсний цэрэг Польшоор дамжин ирж, үндсэрхэг үзэлтэй батальонуудын нэгэнд нэгдсэн” гэж мэдэгджээ.

Мөн Оросын тус мэдээлэлд, “Олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу барууны орнуудаас Киевт туслахаар илгээсэн хөлсний цэргүүд байлдагч биш. Тэд дайны олзны статус авах эрхгүй бөгөөд тэднийг саатуулахад хамгийн сайхан хүлээж байгаа зүйл бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Киевийн үндсэрхэг дэглэмийн төлөө тулалдахаар төлөвлөж буй гадаад улсын иргэдийг аялалынхаа өмнө сайтар бодохыг Орос улс уриалж байна” гэжээ. Сонирхуулахад, гуравдугаар сарын 1-нд В.Зеленский "олон улсын легион"-д элсэхийг хүссэн гадаадын иргэдийн визийг цуцалсан юм.

Эх сурвалж: Varlamov news