В.Зеленский В.Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгджээ

В.Зеленский В.Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.03.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Тэрээр, “Та биднээс юу хүсч байна вэ. Манай нутгаас зайл. Хэрвээ чи одоо явахыг хүсэхгүй байгаа бол надтай хэлэлцээрийн ширээний ард суу, би чөлөөтэй. Надтай хамт суу, гэхдээ Макрон шиг 30 метрийн зайд биш. Яахав би хөрш болохоор 30 метрт байлгах шаардлагагүй. Би хаздаггүй. Би жирийн л хүн надтай суугаад ярь, юунаас айгаад байгаа юм бэ. Бид хэнийг ч заналхийлдэггүй, бид террорист биш, банкуудыг булааж авдаггүй, бусдын газрыг булаадаггүй” гэжээ.

Эх сурвалж: Varlamov news