Халдлага үргэлжилж буй Мариуполь хотын дарга НАТО-г цэргээ оруулахыг уриаллаа

Халдлага үргэлжилж буй Мариуполь хотын дарга НАТО-г цэргээ оруулахыг уриаллаа

Хар тэнгисийн эрэгт орших Украины Мариуполь боомт хотод халдлага үргэлжилсээр байна. Тэгвэл тус хотын орлогч дарга Сергей Орлов  “BBC Radio” сувагт нөхцөл байдал хүнд байгаа талаар ярихдаа НАТО-г цэргээ оруулахыг уриалжээ.

Тэрбээр “Энэ бүс нутгийн мөргөлдөөн биш, ардчиллын эсрэг, эрх чөлөөний эсрэг дайн гэдгийг НАТО ойлгож, Путин манай энгийн иргэдийг хөнөөхийг зогсоох хэрэгтэй байна. Путин зогсохгүй гэдгийг НАТО ойлгохгүй байх шиг байна. НАТО Украинд шууд цэргийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгох болно гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC