ОХУ-ын “Первый канал” суваг дэлхийн хамгийн том нисэх онгоц болох “Ан-225 Мрия”-ыг Украинчууд өөрсдөө устгасан гэж мэдээлжээ.
Тодруулбал, “Первый канал” сувгийн сурвалжлах баг Киевийн ойролцоох Гостомелийн нисэх онгоцны буудалд очин сүйрсэн “Ан-225 Мрия” онгоцыг харуулсан байна. Энэ үеэр онгоц хадгалагдаж байсан ангар руу Украины сум туссанаас болж сүйрсэн гэж мэдэгджээ. Мөн сэтгүүлч Оросын цэргийнхэн нисэх буудлын нутаг дэвсгэрт газардах үед Украины арми сандарч, зугтахыг оролдсон гэв.
Харин хэд хоногийн өмнө Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба “Ан-225 Мрия”-г Оросын тал устгасан гэж мэдэгдээд байв. Үүгээр ч зогсохгүй "Укроборонпром" компани онгоцыг сэргээн засварлахад зориулж Оросоос 3 тэрбум гаруй доллар гаргуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн вм.
Эх сурвалж: info24.ru