Украинд Орос түрэмгийлсэн халдлагыг “мөрдөн шалгах” НҮБ-ын комисс байгуулахаар болов

Украинд Орос түрэмгийлсэн халдлагыг “мөрдөн шалгах” НҮБ-ын комисс байгуулахаар болов

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл ОХУ-ын Украины нутаг дэвсгэрт түрэмгийлсэн халдлагыг мөрдөн шалгах бие даасан комисс байгуулахаар өнөөдөр /2022.03.04/ санал хураалт явууллаа.

Тодруулбал, "Хүний эрхийн зөвлөл Оросын Украины эсрэг түрэмгийллийн үйл ажиллагааны үр дагавартай холбоотой олон улсын бие даасан мөрдөн шалгах комиссыг яаралтай байгуулах шийдвэр гаргалаа" гэж тус зөвлөл твиттер хуудастаа мэдэгджээ. Украины НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Е.Филипенко санал хураалтын дараа "Дэлхийн бүх бүс нутгийн НҮБ-ын гишүүд зөвлөлд нэгдэж, Оросын Украины эсрэг түрэмгийллийг аль болох хатуу зэмлэн буруушаалаа" гэж мэдэгджээ. 

Харин Орос, Эритрей /Eritrea/ гэсэн хоёр улс уг шийдвэрийг эсэргүүцэж, гишүүн 13 улс, тухайлбал Хятад, Куба, Армен, Казахстан, Энэтхэг, Узбекистан, Венесуэль хуралд оролцоогүй байна. Харин шийдвэрийг 32 улс дэмжсэн байна.

Эх сурвалж: CNN

Украины Элчин сайд Евгений Филипенко 3-р сарын 4-нд Швейцарийн Женев хотноо НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн ээлжит бус чуулганд оролцож байна




Өнөөдөр гахай өдөр

15 цагийн өмнө