ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон улсын хамтын нийгэмлэгийг өөрийн улстай харилцаагаа хэвийн болгохыг уриалсны зэрэгцээ хориг арга хэмжээ авах нь тус улсад ашигтай гэж мэдэгджээ.
Тодруулбал, В.Путин Орос, Туркийн хамтарсан Оросын шинэ гарам хөлөг онгоцны туг өргөх ёслолын үеэр, "Бидэнд ямар ч муу санаа байхгүй, нөхцөл байдлыг хурцатгах, хязгаарлалт тавих шаардлагагүй, бид бүх үүргээ биелүүлж байна.
Хэрэв хэн нэгэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй байгаа бол бидэнд хор хөнөөс учруулахаас гадна, өөрсдөдөө ч хор хөнөөл учруулах болно. Оросын эдийн засаг өнөөгийн нөхцөл байдалд дасан зохицох болно. Өмнө тулгараад байгаа асуудлаа бид шийдсээр байх болно. Эцэст нь бид үүнээс ч ашиг хүртэх болно, учир нь бид нэмэлт ур чадвар эзэмших болно” гэжээ.
Эх сурвалж: CNN