Украины цэргийнхэн "Гетман Сахайдачный" гэх байлдааны усан онгоцоо"дайсанд өгөхгүй" гэж живүүлжээ. Энэ тухай Украины Батлан хамгаалахын сайд А.Резников мэдэгджээ. Тодруулбал, Украины тэнгисийн цэргийн хүчний тэргүүлэгч "Гетман Сахайдачный" усан онгоцыг Николаев боомтод засварлаж байжээ. Уг зургийг Украины Стратегийн харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлын төв нийтэлсэн байна.
Эх сурвалж: Varlamov news