Украин, Оросын хоёр дахь хэлэлцээний дараа баримт бичигт гарын үсэг зурах зүйл байхгүй гэж Кремль мэдэгдэв

Украин, Оросын хоёр дахь хэлэлцээний дараа баримт бичигт гарын үсэг зурах зүйл байхгүй гэж Кремль мэдэгдэв

Өчигдөр /2022.03.03/ болсон хоёр дахь шатны хэлэлцээний дараа Орос, Украин хоёр албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурах талаар ярилцаагүй гэж Кремлийн төлөөлөгч Д.Песков баасан гараг /2022.03.04/-т мэдэгджээ.

Д.Песков хэвлэлийн хурлын үеэр “Манай байр суурийг Украины тал анхааралдаа авлаа. Одоохондоо ямар нэгэн баримт бичиг /гарын үсэг зурах/-ийн талаар яриагүй байна. Яриа хэлэлцээ нь бидний үзэл бодлыг тодорхой илэрхийлэх сайхан боломж байлаа" гэжээ.

Эх сурвалж: CNN